1994 оны 7 дугаар сарын 5-ны өдөр |
Улаанбаатар хот |
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
/Энэ зүйлд 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
Хэвлэх 2 дугаар зүйл. Ажилгүйдлийн тэтгэмж авах эрх
1. Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ.
/Энэ хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
/Энэ хэсгийн “9” гэснийг “6” гэж 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2009 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө /2. Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэл 12 сар төлсөн нөхцөлд тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх нь дахин үүснэ.
/Энэ хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
/Энэ хэсгийн “6” гэснийг “3” гэж 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2009 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө //Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Хэвлэх З дугаар зүйл. Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ
1. Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн З сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас дор дурдсан хувь хэмжээгээр тооцож олгоно:
Шимтгэл төлж ажилласан хугацаа /жилээр/ | Тэтгэмж бодох хувь хэмжээ /хувиар/ |
| 45 60 70 |
2. Ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна.
/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Хэвлэх 4 дүгээр зүйл.Ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацаа
1.Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно.
/Энэ зүйлийн “76” гэснийг “126” гэж 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2009 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө//Дээрх 4 дүгээр зүйлийг 2015 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Хэвлэх 5 дугаар зүйл. Ажилгүй болсноо бүртгүүлэх
/Энэ хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ зүйлд 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
Хэвлэх 6 дугаар зүйл. Ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах өргөдөл гаргах,шийдвэрлэх хугацаа
/Энэ зүйлийн гарчигт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
1. Даатгуулагч ажил олгогчтой хууль тогтоомжийн дагуу тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах өргөдлөө хуульд заасан холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад гаргана.
/Энэ хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
2. Хөдөлмөр эрхлэлтийн алба буюу нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмж олгох, мэргэжлийн сугалтад хамруулах асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
3.Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.
/Энэ хэсгийг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/
Хэвлэх 7 дугаар зүйл. Ажилгүйдлийн тэтгэмж олгох
/Энэ хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ зүйлд 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
Хэвлэх 8 дугаар зүйл. Ажилгүйдлийн тэтгэмжийг хасах
1/ өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан;
2/ хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсөний улмаас
захиргааны санаачлагаар ажлаас халагдсан.
/Энэ зүйлийг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Хэвлэх 9 дүгээр зүйл. Ажилгүйдлийн тэтгэмжийг зогсоох
1. Дараахь нөхцөлд даатгуулагчид олгож байгаа ажилгүйдлийн тэтгэмжийг зогсооно:
1/ хөдөлмөр эрхлэлтийн албанаас боловсролын түвшин, мэргэжлийн чиглэлийг нь харгалзан санал болгосон ажлын байранд ажиллахаас 2 удаа татгалзсан;
/Энэ заалтад 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2/ хөдөлмөр эрхлэлтийн алба, нийгмийн даатгалын байгууллага, ажил олгогчоос зохион байгуулсан цалин хөлстэй түр ажилд хүндэтгэх шалтгаангүйгээр ороогүй;
/Энэ заалтад 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
3/ даатгалын байгууллагаас сургалтын зардлыг нь хариуцаж зохион байгуулсан мэргэжлийн сургалтанд ороогүй;
4/ хорих ял эдлүүлэх тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
2. Хөдөлмөр эрхлэлтийн албанаас санал болгосон дор дурдсан ажлын байранд даатгуулагч ажиллахаас татгалзах нь ажилгүйдлийн тэтгэмжийг зогсоох үндэслэл болохгүй:
/Энэ хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
1/ хөдөлмөрийн хамтын маргааны улмаас түр чөлөөлөгдсөн ажлын байранд;
2/ эрүүл мэндээр тэнцэхгүй болсон, ажил олгогч татан буугдсан, орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр захиргааны санаачилгаар ажлаас халагдсан даатгуулагчийн урьд хамрагдаж байсан хамтын гэрээний нөхцөлөөс дордсон нөхцөлтэй ажлын байранд.
З. Даатгуулагч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар болон бусад хэлбэрээр түр ажил, хөдөлмөр эрхэлсэн бол түүний тэтгэмжийг түдгэлзүүлэн зогсоож тэтгэмж олгох хугацааг уг ажил, хөдөлмөр гүйцэтгэсэн хоногоор сунгана.
Хэвлэх 10 дугаар зүйл. Мэргэжлийн сургалтад хамрагдах, ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг
/Энэ зүйлийн гарчигт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
Даатгуулагч мэргэжлийн сургалтад хамрагдах, ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгоход дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
/Энэ хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
1/ өргөдөл;
2/ нийгмийн даатгалын дэвтэр;
3/ ажлаас халсан тухай шийдвэр.
Хэвлэх 11 дүгээр зүйл. Ажилгүйдлийн даатгалын хөнгөлөлт
1. Ажил олгогч болон даатгуулагч 5 жил дараалан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй бол дараагийн жилд төлөх даатгалын шимтгэлийг 1О хувиар хөнгөлнө.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзлыг үргэлжлүүлэн хангасан тохиолдол бүрт хөнгөлөлт 10 хувиар нэмэгдэх боловч түүний дээд хэмжээ нь жилд төлөх шимтгэлийн 5О хувиас хэтэрч болохгүй.
Хэвлэх12 дугаар зүйл. Мэргэжил олгох, давтан сургалтад хамруулах
12.1.Хөдөлмөр эрхлэлтийн алба нь ажилгүйдлийн тэтгэмж авах болзол хангасан даатгуулагчийн хүсэлтээр түүнийг ажилгүй болсноос нь хойших 6 сарын дотор мэргэжил олгох болон давтан сургалтад хамруулж, сургалтын зардлыг ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.
12.2.Энэ хуулийн 12.1-д заасны дагуу сургалтад хамрагдсан даатгуулагч мэргэжил олгох болон давтан сургалтад хамрагдсанаас хойш хөдөлмөр эрхлээгүй бол 2 жилийн дараа сургалтад дахин хамрагдаж болно.
12.3. Ажилгүйдлийн даатгалын сангаас сургалтад хамрагдах нэг даатгуулагчид олгох зардлын дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
/Энэ зүйлийг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ
Эх сурвалж http://legalinfo.mn