Ардын хувьсгалын 94 жилийн ой, "Гурван буман" малын баярын арга хэмжээнд зориулан Төсвийн болон Орон нутгийн өмчит байгууллага, хувийн хэвшлийн ААН-д ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа, малчид өөрсдийн нөөц боломжоороо эд материалын болон мөнгөн хандив өгөхийг уриалан хандив өрнүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж хандивын явц, зарцуулалтын тайланг мэдээг сумын ИТХ-ын тэргүүлэгчдэд болон ард иргэдэд тайлагнаж ажиллахыг Засаг дарга бөгөөд Баяр наадмын комиссын дарга Д.Түмэнбаярт даалгалаа.