ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэн секторын эрхлэгч Ж.Цогт "Гуравдугаар сарын 2, 3-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 4-ний өдөр ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна.
Хангайн нуруу, Хан Хөхийн нуруу, Орхон, Сэлэнгийн сав газраар тэгээд зүйн аймгуудын нутгаар илүү их цас орох шинжтэй байна.
Энэ цаг агаарын гамшигт үзэгдэл нь баруун Сибирээс шилжин ирж байгаа бага даралтын оронтой холбоотой бөгөөд энэ бага даралтын орон нь 3-ны шөнө баруун аймгуудын нутгаар орж ирээд, Хангайн нурууг давж,Орхон, Сэлэнгийн сав газарт гүнзгийрч өндрийн бага даралтын орон үүсэх нөхцөл бүрэлдэж байгаа" гэлээ.