Хөвсгөл аймгийн 24 сумын 12 сум нь өвөлжилт хүндэтч, хаврын сарыг цагаан зудтай эхлүүлж байгаатай холбогдуулан малчдад тусламж үзүүлэх ажлыг Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн холбоо, Дэлхийн амьтныг хамгаалах сантай хамтран МУЗН-ийн хүсэлтээр хөдөө орон нутагт зохион байгуулж байна.
Манай сумаас 16 өрхөд хүнсний багцыг хүргүүлсэнийг гардуулж өглөө. Өрх тус бүрд 2 сарын хэрэглээний хүнсний тусламж буюу уг багцад 25 кг гурил, 10 кг цагаан будаа, элсэн чихэр 2 кг, ургамлын тос 1 литр, найман гишүүн төгөлдөр цай 1 ширхэг, давс 0.5 кг орж байгаа юм.