Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

Хувьцаа гэж юу вэ? гэсэн сэдвээр сургалт зохион байгууллаа.

2016-03-23

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 19 өдрийн А/113 дугаар захирамжийн дагуу “Гэр бүл – Хүүхдийн хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд хүрээнд ”2016 оны 03 сарын 12 -нд “Бэрхшээлгүй амьдарлын төлөө” уриан дор зохион байгуулагдсан  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүсчилсэн чуулганыг ЗДТГ, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран зохион байгууллаа.


Хөвсгөл аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 24 өдрийн 77 дугаар, 2016 оны 02 сарын 25 өдрийн 84 дугаар албан тоотуудтай танилцан Аймгийн Засаг даргын А/113 дугаар захирамжийн 2 дугаар хавсралт  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүсчилсэн II чуулган зохион байгуулах ажлын удирдамжиндтай уялдуулан “ Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн дэмжлэг хүсэгч биш бүтээгч байх сэдэл хандлагыг бий болгох ” зорилгоор “Хувьцаа гэж юу вэ? Хувьцаа эзэмшихийн давуу тал, боломж.” Гэсэн сэдвээр илтгэл мэдээлэл оруулж зөвлөгөөнд оролцож буй 100 иргэнд Стандарт инвестмент ХХК-ны гаргасан нэг бүр нь 5000 төгрөгийн үнэлгээтэй ХУВЬЦААНЫ ЦАГААН ТОЛГОЙ номыг гарын авлага болгон  хурлын төсвөөс 500000 төгрөг гарган гардуулж өглөө.

           

2012 оны 4 дүгээр сарын 11 өдрөөс өмнө төрсөн Монгол улсын иргэн бүр Эрдэнэс таван толгой ХК-ны 1072 хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байгаа энэ үед хүн бүр хувьцааны үр өгөөж ашиг тусыг ойлгон мэдэж орлогынхоо тодорхой хувиар хувьцаанд хөрөнгө оруулсанаар нэмэлт орлогын эх үүсвэртэй болж амьдрал ахуй нь дээшлэх боломжтой юм.

Та дараах хаягуудаар орж хувьцааны талаар мэдлэгээ нэмэгдүүлээрэй. Амжилт хүсье.

https://net.schcd.mn/ Эрдэнэс таван толгой ХК-ны 1072 хувьцаа эзэмшигч эсэхээ шалгах

http://www.mse.mn Хөрөнгийн биржийн вэб хуудас. Хувьцааны өдөр тутмын арилжаа, ханшийн өсөлт бууралт, хувьцаат компаниудын санхүүгийн болон удирдах зөвлөлийг харах боломжтой.

http://www.standardinvestment.mn Стандарт инвестмент ҮЦК ХХК нь Монголын үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх, андеррайтерийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй, Монголын хөрөнгийн биржийн гишүүн байгууллага юм.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1480
583 / 39%
466 / 31%
211 / 14%
220 / 15%