Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

Үйл явдлын мэдээ


нийт 312

БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ, МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2021-11-19 4278
Мал аж ахуйн салбарын оршин тогтнох үндэс болсон бэлчээрийн менежмент, малын чанар, эрүүл мэнд болон “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Дундговь аймагт зөвлөгөөн боллоо.

ДУНДГОВЬ АВЛИГАГҮЙ ХӨГЖИНӨ УРИАЛГЫН ХҮРЭЭНД " 3Х3 САГСАН БӨМБӨГ"-ИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО.

2021-11-15 4579
Аймгийн биеийн тамир спортын газар, ГХУСАЗСЗөвлөл, 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран аймгийн төрийн байгууллагуудын дунд 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд 12 эрэгтэй 7 эмэгтэй баг оролцсон байна. Эрэгтэй төрөлд Онцгой байдлын газар, ЦДҮС ТӨХК-ны Говийн салбар, Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургууль, эмэгтэй төрөлд Сайнцагаан сумын Мандал сургууль, ЦДҮС ТӨХК-ны Говийн бүсийн салбар, Сайнцагаан сум ГИЦСургууль тус тус эхний байруудыг эзэлсэн байна. Шилдэг тоглогчоор ОБГ Билгүүн, Мандал сургууль Нарангэрэл нар шалгарлаа. Тус тэмцээний зорилго нь сагсан бөмбөг сонирхогч баг тамирчин иргэдийн тоог нэмэгдүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоо нэмэгүүлэх, Дундговь авлигагүй хөгжинө уриалгын дор авлига ашиг сонирхлын зөрчил, ёс зүйтэй холбоотой санал гомдол, мэдээллийн 110 дугаарыг сурталчлахад оршино. Аймгийн ГХУСАЗСЗ-өөс Биеийн тамир спортын газарт 3х3 олон улсын стандарт бөмбөг 2-ийг гардуулан өглөө.

ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД СУРАГЧДАА АМЖИЛТТАЙ ОРОЛЦУУЛСАН БАГШ НАРЫГ ШАГНАЛАА

2021-11-04 4454
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан Боловсрол, соёл урлагийн газартай хамтран дэлхий нийтэд тархаад буй “Ковид – 19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 1-5 ангийн сурагчдын дунд зарласан гар зургийн уралдаанд сурагчдын идэвх оролцоог нэмэгдүүлж олон сурагчдыг уралдаанд оролцох нөхцөлийг бүрдүүлж, удирдан зохион байгуулж, дэмжиж ажилласан Мандал сургуулийн дүрслэх урлагийн багш Н.Уртнасан, Эрдмийн далай цогцолбор сургуулийн дүрслэх урлагийн багш Ц.Дончинжав Дэрэн сумын ЕБС-ын дүрслэх урлагийн багш Э.Бямбадорж Гурвансайхан сумын ЕБС-ын дүрслэх урлагийн багш Э.Мөнхбүрэн нар шалгарч шагналаа гардаж авлаа.

ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЧ, АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН 1-3 АНГИЙН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2021-11-04 4229
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан Боловсрол, соёл урлагийн газартай хамтран дэлхий нийтэд тархаад буй “Ковид – 19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 1-5 ангийн сурагчдын дунд зарласан гар зургийн уралдаанд зарласан. Уралдаанд нийт 14 сургуулийн 795 бүтээл ирсэн. Уралдааныг мэргэжлийн багш нараар дүгнүүлсний зэрэгцээ эхний шатанд шалгарсан 18 бүтээлд аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудсаар иргэдээс санал авч, багш нарын өгсөн үнэлгээтэй нэгтгэн эцсийн шатны дүнг гаргалаа. Нэгдсэн дүнгээр 1-3 ангийн сурагчдын төрөлд Тэргүүн байр ЭДЦС-ийн 2Г ангийн сурагч Е.ОЮУНЛХАМ Хоёрдугаар байр Мандал сургуулийн 1А ангийн сурагч Ц.ЦЭЛМЭГ Гутгаар байр ЭДЦС-ийн 3Б ангийн сурагч С.АНХИЛУУН Гутгаар байр Гурвансайхан сумын ЕБС-ын 2А ангийн сурагч У.АМИН-ЭРДЭНЭ Тусгай байр Дэрэн сумын ЕБС-ийн 1А ангийн сурагч У.ЕСҮГЭН Тусгай байр Мандал сургуулийн 3А ангийн сурагч П.АМИРЛАН нар шалгарч шагналыг аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ БСУГ-ын дүрслэх урлаг, биеийн тамир хариуцсан мэргэжилтэн Г.Бат-Эрдэнэ нар гардуулж өглөө.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ 14-Р ХУРАЛ ХУРАЛДЛАА

2021-11-04 4332
Өнөөдөр буюу 2021.11.01-ний өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 14-р хурал цахимаар өргөтгөсөн байдлаар хуралдаж 5 асуудал хэлэлцэн баталлаа. Үүнд Аймгийн ИТХ-ын ээлжит зургаадугаар хуралдаанаар хэлэлцэх асуудал, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн ээлжит долоодугаар хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдуулах тов тогтоох тухай, Төрийн шагналд тодорхойлох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ 14-Р ХУРАЛ ХУРАЛДЛАА

2021-11-01 4283
Өнөөдөр буюу 2021.11.01-ний өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 14-р хурал цахимаар өргөтгөсөн байдлаар хуралдаж 5 асуудал хэлэлцэн баталлаа. Үүнд ээлжит зургаадугаар хуралдаанаар хэлэлцэх асуудал, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн ээлжит долоодугаар хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдуулах тов тогтоох тухай, Төрийн шагналд тодорхойлох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ 1-3 АНГИЙН СУРАГЧДЫН ЭХНИЙ ШАТАНД ШАЛГАРСАН 18 БҮТЭЭЛД САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ

2021-11-01 4504
“Ковид – 19” цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зарласан гар зургийн уралдаанд ирүүлсэн 1-3 ангийн сурагчдын эхний шатны шалгуруулалтад тэнцэн 18 бүтээлийг танилцуулж байна. Иргэд та бүхэн бүтээлтэй танилцаж like дарж бүтээлд санал өгөх юм. Нэг хүн хэдэн ч бүтээлд санал өгч болох бөгөөд та бүхний ирүүлсэн 1 like 1 оноод тооцогдож ажлын хэсгээс өгсөн эхний шатны шалгаруулалтын оноон дээр нэмэгдэх юм. Саналыг 2021 оны 10-р сарын 27-ны 17 цаг хүртэлх хугацаанд зөвхөн Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дундговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн албан ёсны пейж хуудсаар авах бөгөөд 17 цагт мэдээлэл хаагдана. Шалгарсан бүтээлийг сурталчилгааны загвар болгон нийтэд сурталчилна.

ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ

2021-11-01 4349
Аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлан аймгийн БСУГазар хамтран дэлхий нийтэд тархаад буй “Ковид – 19” цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС-ын 1-5 ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зарласан. Тус уралдаанд 15 сумын ЕБС-ын 1-3 ангийн сурагчдын 465, 4-5 ангийн сурагчдын 322, анги нэр бичигдээгүй 8 нийт 795 бүтээл ирсэн байна. Аймгийн ИТХ, БСУГазар , мэргэжлийн багш нараас бүрдсэн ажлын хэсэг ирсэн бүтээлүүдэд эхний шатны шалгаруулалт хийж удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийг хангасан 1-3 ангийн сурагчдын 18 бүтээл, 4-5 ангийн 20 бүтээлийг дараагийн шатны шалгаруулалтад оруулахаар боллоо. Эхний шатанд шалгарсан 38 бүтээлийг кодлон цахим хуудсанд байршуулах бөгөөд иргэдийн саналыг авч ажлын хэсгийн өгсөн оноон дээр нэмж үнэлэх юм. Цахим хуудасны үнэлгээг тооцохдоо зөвхөн Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал пеиж хуудсанд тухайн зурагт өгсөн like -ны тоогоор үнэлгээг нэмэгдүүлэх юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР, ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2021-11-01 3757
Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамбаар ахлуулсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлөөс бүрдсэн 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг орон нутгийн удирдлагууд болон Төрийн албаны салбар зөвлөл бүрэлдэхүүн, ахмад ажилчдын төлөөлөлтэй уулзаж төрийн албаны тухай хууль, тогтоомж, төрийн албаны шинэтгэлийн бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүн цаашдын зорилтын талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонслоо. Ахмадуудын зүгээс төрийн албаны залгамж чанарыг хадгалж мэргэшсэн хүний нөөцөөр төрийн албыг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөлөө.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЗУРГААДУГААР ХУРАЛДААНЫ ТОВ БАТЛАГДЛАА

2021-10-26 4201
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 13-р хуралдаан 2021 оны 10-р сарын 20-ны өдөр хуралдаж аймгийн ИТХ-ын ээлжит зургаадугаар хуралдааныг 2021 оны 11-р сарын 03-ны өдөр танхим болон цахим хэлбэрээр хуралдуулахаар товлолоо.

ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

2021-10-20 4247
Аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлан аймгийн БСУГазар хамтран дэлхий нийтэд тархаад буй “Ковид – 19” цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС-ын 1-5 ангийн сурагчдын дунд 2021.10.18-22-ны өдрүүдэд гар зургийн уралдаан зарлаж байна.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ 13-Р ХУРАЛ ХУРАЛДЛАА

2021-10-20 4045
Өнөөдөр буюу 2021 оны 10-р сарын 20-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 13-р хурал танхим болон цахимаар зохион байгуулагдаж 72.2 хувийн ирцтэй хуралдаж нийт 9 асуудал хэлэлцлээ.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ 13-Р ХУРАЛ ХУРАЛДЛАА

2021-10-20 3924
Өнөөдөр буюу 2021 оны 10-р сарын 20-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 13-р хурал танхим болон цахимаар зохион байгуулагдаж 72.2 хувийн ирцтэй хуралдаж нийт 9 асуудал хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%