Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

Үйл явдлын мэдээ


нийт 312

“KHURAL.MN ЦАХИМ ХУУДАСНЫ ХӨГЖҮҮЛЭЛТ”-ИЙН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2023-05-12 2303
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжиж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт 360 иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дунд мэдээлэл, туршлага, практик, мэдлэгээ солилцох гол дижитал платформ болох www.khural.mn цахим хуудсыг хөгжүүлэх, шинэчлэх, засвар үйлчилгээ хийх ажлыг гүйцэтгэж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд 21 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвлэл мэдээлэл, цахим хуудсын хөгжүүлэлт хариуцсан 25 ажилтан оролцсон “khural.mn цахим хуудасны хөгжүүлэлт” сэдэвт сургалт Удирдлагын академийн Компьютерын лабораторид болж байна. Лекц, дадлага хосолсон уг сургалтаар мэдээ, мэдээлэл, тогтоол шийдвэр оруулах ахисан шатны хичээл, шинэ булан, меню агуулга нэмэх талаар, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танилцуулга, зохион байгуулалтын бүтэц, төлөөлөгчийн бүртгэл, мэдээллийг хэрхэн оруулах талаар хамтран суралцаж, бүтэн өдрийн турш дасгал ажил хийж өөрийн аймаг, сумын мэдээ, мэдээллийг засварлан сайжруулах, жигдрүүлэх ажлыг хийж гүйцэтгэх юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын төлөөлөл уг сургалтын ач холбогдлын талаар нээлтийн үг хэлж, Khural.mn цахим платфортын тухай, хөгжүүлэлтийн өнөөгийн байдлын тухай ИТХ-ын танилцуулга, зохион байгуулалтын бүтэц, дарга, нарийн бичгийн дарга, төлөөлөгчийн бүртгэлийн талаар танилцуулга хийлээ. Сургалтыг “Онлайн солюшн” ХХК-ийн захирал Д.Соёл-Эрдэнэ хөтлөн явуулах бөгөөд сургалтын төгсгөлд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нарт хандсан албан бичгийг гардуулж, цахим хуудас хөгжүүлэлтийн уралдаант шалгаруулалтыг зарлах ажээ.

УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ U18 НАСНЫ 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ.

2023-03-31 2664
УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ U18 НАСНЫ 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ.

СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ.

2023-03-29 2649
СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл болон Улаан загалмайн анхан шатны хорооны ажлыг эрчимжүүлэх талаар мөн цаг үеийн бусад ажлаар сургалт мэдээлэл хийлээ. Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ 2023 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөвлөгөөтэй сумын ажлаа уялдуулах, иргэдийн дунд нөлөөллийн ажлыг зохион байгуулах, сум бүрт арга хэмжээг сумдад зохион байгуулахад бэлтгэл ажил ханган ажиллах, улаан загалмайн анхан шатны гишүүн дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх зэрэг үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА С.ОД-ЭРДЭНЭ “ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

2023-03-10 2680
АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА С.ОД-ЭРДЭНЭ “ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ” ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж буй “Хөдөөгийн сэргэлт” чуулганд аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ оролцож байна. Хөдөөгийн сэргэлт чуулганы гол зорилго бол Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын зорилтын хүрээнд “Улаанбаатар хотоос шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжийг дэмжих чиглэлээр Засгийн газраас, “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх юм. Тус чуулганы үеэр 21 аймаг Нээлттэй аймаг- мэдээллийн цэг ажиллуулах ба тухайн аймаг орон нутгийн онцлог , давуу тал, шилжин суурьшигчдыг хүлээж авах бодлогоо танилцуулж, хотоос хөдөө рүү шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байх юм.

ГЭБОНЗ-ИЙН 2023 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2023-03-09 2598
ГЭБОНЗ-ИЙН 2023 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА Аймгийн Гамшигийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн анхдугаар хуралдаан хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1.Аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах 2.Төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар санал авч, төлөвлөгөөг батлах 3.Хаваржилтын эрсдэлийн үнэлгээг танилцуулах 4.Бусад хэлэцэх асуудал

ЭРГЭХ ДӨРВӨН ЦАГ-ДУНДГОВЬ АЙМАГТ

2023-02-22 2636
Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат нарын дэмжлэгтэйгээр малчин түмнийхээ ёс заншил, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор бэлтгэгдсэн Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Эргэх дөрвөн цаг” нэвтрүүлэг.Дэлгэрцогт сум #эргэхдөрвөнцаг

ӨЛЗИЙТ СУМЫН УДАМ ДАМЖСАН АВАРГА МАЛЧИН

2023-02-21 2802
XVII жарны усан туулай жилийн босгон дээр Дундговь аймгаас 7 улсын аварга малчин төрөн гарсны нэг нь Өлзийт сумын 5-р багийн харъяат Цэвээнмидийн Батжаргал юм. Түүний өвөө нь мөн улсын аварга малчинаар тодорч байсан бөгөөд тэрээр мал маллах арга ухааныг өвөө, аав хоёроосоо өвлөж авсанаа цохон дурьдлаа.

УЛСЫН АВАРГА МАЛЧИД ЦОЛ ТЭМДГЭЭ ГАРДАН АВЛАА

2023-02-20 2612
XVII жарны усан туулай жилийн босгон дээр Эрдэнэдалай сумын Цавчир багаас 60 жилийн дараа МУ-ын аварга малчин төрлөө. Пүрэвдоржийн Энхбат нь сум орон нутагтаа мал маллах арга, ажил хөдөлмөрөөрөө үеийн залуусаа манлайлан зүтгэж байгааг үнэлэн Улсын аварга малчнаар тодрууллаа.

"НОМ ХАНДИВЛАХ САЙХАН"ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2023-02-07 2726
Сумдын номын сангуудад шинэ номын хөрөнгө оруулалт хийх зорилгоор Аймгийн ИТХ-аас “Ном хандивлах сайхан” эвент арга хэмжээг 02 сарын 07-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээнд Дундговь аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн албан байгууллагуудын ажилтан, албан хаагчид оролцож, 150 гаруй ном хандивласан байна. Мөн тус аяныг С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сангийн хамт олон хамтран зохион байгуулж, шинээр нэвтрүүлж буй “Дуудлагын номын сан”-гийн үйлчилгээг сурталчиллаа. Ном хандивлах аянд идэвхтэй хамрагдсан нийт ажилтан, албан хаагчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. ХАМГИЙН САЙХАН ӨГЛӨГ НОМЫН ХАНДИВ.

2023 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТАЛЛАА

2023-02-01 2621
2023 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТАЛЛАА Аймгийн ИТХ-ын ажлын албаны нийт албан хаагчдын Төрийн жинхэнэ албан хаагчийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг ажлын албаны дарга Ш.Энхсүх баталж төлөвлөгөөний хэрэгжилтэд анхаарч ажиллахыг онцолж амжилт хүслээ.

"НОМ ХАНДИВЛАХ САЙХАН" ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ-САЙНЦАГААН СУМАНД

2023-01-27 2542
Сумдын номын сангуудад шинэ номын хөрөнгө оруулалт хийх зорилгоор Аймгийн ИТХ-аас “Ном хандивлах сайхан” эвент арга хэмжээг 01 сарын 27-ны өдөр Сайнцагаан сумын ИТХ-тай хамтран сумын Засаг даргын тамгын газарт зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Сайнцагаан сумын ИТХ, ЗДТГ болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн ажилтан, албан хаагчид оролцож 500 гаруй ном хандивласан байна. Мөн Сайнцагаан сумын ИТХ-аас 2002 оноос хойш хэвлэгдсэн гарсан “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын санд хүлээлгэн өглөө. “Ном хандивлах сайхан” аянд идэвхтэй хамрагдсан нийт багш, ажилтан, албан хаагчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

"НОМ ХАНДИВЛАХ САЙХАН"ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2023-01-23 2442
"НОМ ХАНДИВЛАХ САЙХАН"ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. Сумдын номын сангуудад шинэ номын хөрөнгө оруулалт хийх зорилгоор Аймгийн ИТХ-аас “Ном хандивлах сайхан” эвент арга хэмжээг 01 сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ЗДТГ болон засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын ажилтан, албан хаагчид оролцож, 150 гаруй ном хандивласан байна. Үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдсан нийт ажилтан, албан хаагчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. ХАМГИЙН САЙХАН ӨГЛӨГ НОМЫН ХАНДИВ.

ДУНДГОВЬ АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2023-01-18 2555
Анхдугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1. Аймгийн УЗХ-ын удирдах зөвлөлийн гишүүн томилох тухай 2. Сумдын Улаан загалмайн хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, сумын анхан шатны хорооны тэргүүн сонгох бүх гишүүдийн хуралдааныг зохион байгуулах талаар чиглэл өгч ажиллах 3. Аймгийн УЗХ-ны 2023 оны төлөвлөгөөнд санал өгөх тухай

УЛС ТӨРИЙН ХҮРЭЭН ДЭХ ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ ЭРЭГТЭЙ МАНЛАЙЛАГЧДЫГ ШАЛГАРУУЛЖЭЭ

2023-01-18 2498
УЛС ТӨРИЙН ХҮРЭЭН ДЭХ ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ ЭРЭГТЭЙ МАНЛАЙЛАГЧДЫГ ШАЛГАРУУЛЖЭЭ Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн үндэсний хороо хамтран “Койка” олон улсын байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Улс төрийн хүрээн дэх жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчид”-ыг 2023.01.17-ны өдөр шалгаруулсан байна. Нийслэл, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Төлөөлөгч тус бүрээс жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагч тодруулах ажлыг МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн судлаачдын баг гүйцэтгэсэн байна. Улс төрийн хүрээн дэх жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчаар Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч М.Анхбаяр шалгарсан байна. “Улс төрийн хүрээн дэх жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчид”-ыг тодруулснаар жендэрийн эрх тэгш байдалд эрэгтэйчүүдийн дуу хоолой, санаачилгыг нэмэгдүүлэх, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, цаашлаад олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, орон нутагтаа жендэрийн асуудлаар төлөвлөгөө гаргаж, манлайлж ажиллах боломжийг нээх ажээ.

ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ДАВАА ГАРИГ СУМДЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА.

2023-01-16 2562
Аймгийн ИТХ-ын Иргэний танхимаас сумдын ИТХ-ын ажлын албатай цахим уулзалтыг зохион байгуулж энэ удаагийн уулзалтаар Аймгийн Статистикийн хэлтэсээс 2022 оны мал тооллогын урьдчилсан дүн мэдээг танилцуулсан бол Аймгийн Татварын хэлтсээс ХАОАТ-ын хуулийн тухай, мөн тайланг хэрхэн тайлагнах талаар зөвлөмж өглөө

ИТХ-ЫН ДАРГА С.ОД-ЭРДЭНЭ ХУЛД, ЛУУС, ӨЛЗИЙТ СУМДЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТ ЦОХИВОР ХӨГЖИМ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

2022-12-17 2527
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Луус, Хулд, Өлзийт сумдын Хүүхдийн цэцэрлэгт цохивор хөгжим, МУЗН-ээс ирүүлсээ кварцын гэрлийг тус тус хүлээлгэн өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%