Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

Үйл явдлын мэдээ


нийт 50

ИРГЭНИЙ ТАНХИМ-МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

2023-05-15 2371
ИРГЭНИЙ ТАНХИМ-МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ Аймгийн ИТХ-ын ажлын алба, Дундговь аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхтэй хамтран сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарт мэдээ мэдээлэл өгч ажиллалаа. Шүүхийн тамгын газрын ажилтан н.Бат-Эрдэнэ “Шүүхэд мэдүүлэх эрх”-ийн талаар мэдээлэл өглөө. Мөн Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжиж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт 360 иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дунд мэдээлэл, туршлага, практик, мэдлэгээ солилцох гол дижитал платформ болох www.khural.mn цахим хуудсыг хөгжүүлэх, шинэчлэх, засвар үйлчилгээ хийх ажлыг гүйцэтгэж байгаа билээ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нарт танилцуулга, зохион байгуулалтын бүтэц, төлөөлөгчийн бүртгэл, хуралдааны тогтоол, мэдээллийг хэрхэн оруулах талаар мэдээ, мэдээллийг өгч сайтыг засварлан сайжруулах, жигдрүүлэх ажлыг хийж гүйцэтгэх талаар аймгийн ИТХ-ын ажлын албаны хэлтсийн дарга Ж.Түмэндэлгэр мэдээлэл хийлээ.

ЭМЗЭГ БАЙДАЛ, ХҮЧИН ЧАДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

2023-05-12 2483
МУЗН болон Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн хамтран хэрэгжүүлж буй "Үндэсний нийгэмлэгийн гамшгийн хариу арга хэмжээ авах, хүчин чадлыг бэхжүүлэх" Red Ready төслийн хүрээнд Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр аймгуудын УЗХ-той хамтран эмзэг байдал хүчин чадлын үнэлгээ хийх уулзалт 2023 оны 05 дугаар сарын 09-12-ныг хүртэл Дундговь аймагт зохион байгуулагдлаа. Энэхүү үнэлгээ хийх уулзалтаар олон нийтийн гамшгийн эмзэг байдал, хүчин чадлыг оролцоонд суурилсан аргачлалыг бодитойгоор тодорхойлох, иргэдийн өөрсдийн хэрэгжүүлэх боломжтой эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг гаргах юм. Тус үнэлгээ хийх ажилд аймгийн УЗХ-ны дарга М.Батсайхан, аймгийн ОБГ-ын мэргэжилтэн Э.Булган болон сайн дурын идэвхтэн гишүүн Уртнасан, Б.Тэрбиш нар оролцлоо.

АЙМГИЙН ИТХ, ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ПОЛИТЕХНИКИЙН ОЮУТНУУДЫГ ТАНИЛЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Аймгийн ИТХ-ын даргын санаачилгаар жил бүр уламжлал болгон явуулж сжрагчид, оюутнуудыг Дундговь аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг танил

2023-05-10 2409
АЙМГИЙН ИТХ, ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ПОЛИТЕХНИКИЙН ОЮУТНУУДЫГ ТАНИЛЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Аймгийн ИТХ-ын даргын санаачилгаар жил бүр уламжлал болгон явуулж сжрагчид, оюутнуудыг Дундговь аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулж, сурталчлах, сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Дундговь Политехник коллежийн оюутнуудад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагааг танилцуулах нэг өдрийн аялал зохион байгууллаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат сурагчдыг хүлээн авч, ярилцлага хийж гарын бэлэг гардууллаа. Мөн оюутнууд аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан “БАРИМТЫН ҮНЭ ЦЭНЭ – ӨВ СОЁЛ” үзэсгэлэнг үзэж, сонирхлоо. Тус үйл ажиллагаанд ач холбогдол өгөн, сурагчдыг хүндэтгэн хүлээн авч, байгууллагын үйл ажиллагааг танилцуулсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамт олонд оюутан сурагчдын зүгээс талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ
khural.mn

6-Р САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД 08:00-17:00 ЦАГТ АЖИЛЛАНА

2021-05-19 5847
Аймгийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ОЛОН УЛСЫН НАЙМАН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

2021-05-05 5536
Сар бүр аймгийн 2025 он хүртэлх үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын барим бичигт туссан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орсон заалтуудыг хариуцсан газар, хэлтэс хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар мэдээллийг тэргүүлэгч, төлөөлөгч, сумдын удирдлагуудад танилцуулан хэлэлцүүлэхээр төлөвлөсөн.

ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА  

2021-04-29 6455
Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төсөл, Удирдлагын академитай хамтран аймгийн

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОВ БАТЛАГДЛАА

2021-04-19 6250
Өнөөдөр буюу 2021 оны 04-сарын 19 өдөр Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 6-р хуралдаан 100 хувийн ирцтэй цахимаар хуралдлаа.

СҮМ ХӨХ БҮРДИЙН ЭД ХӨРӨНГИЙН АШИГЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

2021-04-16 5984
Сүм хөх бүрдийг сэргээх зорилго бүхий орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бий болсон бүтээн байгуулалтын ажлын үр дүн, орон нутгийн өмчид бүртгэлтэй эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналт цаашид ямар зохион байгуулалтаар ажиллах талаар дүгнэлт гаргах ажлын хэсгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 50 дугаар тогтоолоор байгуулсан.

“ МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН СУРГАЛТАД ДЭЛГЭРЦОГТ СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХАМРАГДЛАА

2021-04-07 5778
Аймгийн ИТХ-ын ажлын албанаас гаргасан хуваарийн дагуу өнөөдөр буюу 04 дугаар сарын 02-ны өдөр Дэлгэрцогт сумын ИТХ-ын төлөөлөгчид “ МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” төслийн сургалтад хамрагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%