Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

Фото мэдээ


нийт 122

“Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Харъяат бат суурьт хичээнгүй нягт бадрангуй хичээлт олныг баясуулагч Аймгийн хурц арслан Б.Баттогтох агсны нэрэмжит, аймаг цэргийн болон залуу 256 үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах тухай

2024-03-15 233
“Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Харъяат бат суурьт хичээнгүй нягт бадрангуй хичээлт олныг баясуулагч Аймгийн хурц арслан Б.Баттогтох агсны нэрэмжит, аймаг цэргийн болон залуу 256 үндэсний бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөтэй хамтран зохион байгууллаа.

ИТХ-ын нэрэмжит сумын "Шилдэг гэр бүл"-г тодрууллаа.

2024-03-08 231
Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 6 багийн "Шилдэг гэр бүл"-ыг урамшууллаа.

“Мэдлэгийг түгээе” сургалт, уралдаан зохион байгууллаа.

2024-03-01 176
“Мэдлэгийг түгээе” сургалт, уралдаан зохион байгууллаа.

Сумын ИТХ-ын нэрэмжит бөхийн барилдаан явагдаж байна.

2024-01-12 550
Шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг Цагаан-Уул суманд тэмдэглэн өнгөрүүлж байна.

“What3Words” системийн тухай

2024-01-09 306
“What3Words” системийг утсан дээрээ суулгах болон энэ app-г ашиглах, байршилаа хэрхэн тогтоох талаарх бичлэгийг орууллаа. Энэхүү системийг нэвтрүүлснээр аливаа аюул, ослын голомтыг шуурхай тогтоож, эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах боломжтой болсон. Хүн бүр утсан дээрээ суулгаарай.

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

2024-01-09 315
Шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

Хандивт нэгдэхийг уриалж байна

2023-12-21 1630
Цагаан-Уул сумын ард иргэд та бүхнийг хандивт нэгдэхийг уриалж байна.

Цагаан-Уул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит ХIV хуралдаан 2023 оны 12 сарын 18нд боллоо.

2023-12-19 299
Цагаан-Уул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит ХIV хуралдаан 2023 оны 12 сарын 18нд сумын номын санд боллоо.

Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ойн өдөрт зориулсан “Сумын аварга шалгаруулах шатар”-ын тэмцээн амжилттай боллоо.

2023-11-27 252
Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ойн өдөрт зориулсан “Сумын аварга шалгаруулах шатар”-ын тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 25нд ахмадын байранд амжилттай болж аваргаа шалгарууллаа.

Бүгд Найрамдах Улс тунхагласны өдрийн 99 жилийн ойн Үндэсний бөхийн барилдаан 2023 оны 11 дүгээр сарын 27нд амжилттай зохион байгуулагдлаа.

2023-11-27 208
Бүгд Найрамдах Улс тунхагласны өдрийн 99 жилийн ойн Үндэсний бөхийн барилдаан 2023 оны 11 дүгээр сарын 27нд сумын спорт заланд амжилттай болж өндөрлөлөө.

Тус суманд команд штабын сургууль явагдаж байна.

2023-11-01 391
Цагаан-Уул суманд болзошгүй гамшгийн нөхцөл байдал үүссэн үед сумын Онцгой комисс ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд шуурхай хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, сургах, харилцан ажиллагааг сайжруулах сумын хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, "Ослын үеийн удирдлагын систем"-ээр ажиллахад удирдах бүрэлдэхүүнийг сургахад зорилготой команд штабын 2 өдрийн дадлага сургууль эхэллээ.

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ СУРТАЛЧИЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2023-10-13 388
ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ СУРТАЛЧИЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

"ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР"-ийг угтан зарлагдаж буй эссэ бичлэгийн уралдаанд идэвхитэй оролцоно уу

2023-10-10 374
"ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР"-ийг угтан зарлагдаж буй эссэ бичлэгийн уралдаанд идэвхитэй оролцоно уу

БЭЛЧЭЭРИЙН ХӨНӨӨЛТ МЭРЭГЧ АМЬТАНТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ 2023.10.01-НЭЭС 2023.10.28-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2023-10-10 387
БЭЛЧЭЭРИЙН ХӨНӨӨЛТ МЭРЭГЧ АМЬТАНТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ 2023.10.01-НЭЭС 2023.10.28-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ БАТЛАГДЛАА

2023-10-10 783
СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ ✅1. Тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг (Эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байрлах хаяг, харилцах утсыг тодорхой дурдах) ✅2. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар ✅3. Түрээслэгч бол түрээсийн гэрээний хуулбар ✅4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар ✅5. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар (Тусгай зөвшөөрөлтэй бол шаардлагатай) ✅6. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн ажлын байрны дүгнэлт (Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас батлагдсан худалдах үйл ажиллагаа, хоол үйлдвэрлэлийн газрыг шалгах хяналтын хуудсаар дүгнэхэд бага эрсдэлтэй үнэлэгдэж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байх. Аймгийн Хүнс хөдөө, аж ахуйн газраас) ✅7. Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан тухай цагдаагийн газрын тодорхойлолт, дүгнэлт (Шөнийн цагаар зураг авдаг бичлэгийг 720 цагаас буюу 30 хоног хадгалдаг санах ойтой байх) ✅8. Галын аюулгүй байдлын дүгнэлт (Онцгой байдлын байгууллагаас) ✅9. “Хариуцлагатай үйлчилгээ”-ний сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар (Зөвхөн согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд хамаарна) ✅10. Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон, татварын байгууллагад хугацаа хэтэрсэн өргүй талаарх лавлагаа. ✅11. Дотор фото зураг ✅12. Гадна фото зураг ✅13. Гадна орчны 50 метрийн зураглал ✅14. Хог тээврийн гэрээ Дараах материалыг цахимаар ирүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 8983-8949 утсаар авна уу.

"Мэдээллийн цаг" подкастын хоёрдугаар дугаар зочиноор сумын Засаг даргын орлогч У.Аварзэд оролцлоо

2023-10-10 361
"Мэдээллийн цаг" подкастын хоёрдугаар дугаар зочиноор сумын Засаг даргын орлогч У.Аварзэд Шонхор шувууны талаарх мэдээллийг Цагаан-Уул сумын сонсогч иргэдэд хүргэж байна.

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ЦАГААН-УУЛ СУМАНД АЖИЛЛАЛАА

2023-10-07 420
АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ЦАГААН-УУЛ СУМАНД АЖИЛЛАЛАА Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны хэлтсийн дарга Р.Машбатаар ахлуулсан аймгийн Прокурорын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, мэргэжлийн сэтгэл зүйч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Цагаан-Уул суманд дараах чиглэлээр ажиллаа. 🔸 Аймгийн Ерөнхий прокурор Ч.Алтансүх: Прокурорын байгууллагын үйл ажиллагааны тухай, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь, 🔸 Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Уламбаяр: Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар, 🔸Аймгийн Цагдаагийн газраас Архи согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар, 🔸Аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Ц.Хулан: Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх талаар, 🔸Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр: Цэргийн насны залуучуудыг эх оронч хандлагыг нэмэгдүүлэх “Эх оронч залуу” лекц, 🔸 Аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Х.Сэрчмаа: ЕБС-ийн сурагчдад “Найз байя” сургалт, 🔸 Сэтгэлзүйч Б.Содномбямба: ЕБС-ийн сурагч, эцэг эхчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, 🔸 Аймгийн ИТХ-ын ажлын албаны хэлтсийн дарга Р.Машбат: “Хүн бүр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэгч байя” сургалтыг зохион байгуулж ажиллалаа.

"Малчдад ойрхон төрийн үйлчилгээ" өдөрлөг Агар багт

2023-10-06 525
"Малчдад ойрхон төрийн үйлчилгээ" өдөрлөг Агар багт амжилттай боллоо.

Өвгөд багт "Малчдад ойрхон Төрийн үйлчилгээ" өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

2023-10-05 414
2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өвгөд багт "Малчдад ойрхон Төрийн үйлчилгээ" өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

"Малчдад ойрхон Төрийн үйлчилгээ" өдөрлөгийг Тосон багт зохион байгууллаа.

2023-10-04 415
Сумын ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулж байгаа Малчдад ойрхон төрийн өдөрлөгийг Тосон багийн иргэдэд зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээнд Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас иргэд малчдад ажлын тайлан мэдээлэл хийж ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9245
7568 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%